Эхлэл - Дэлхий дахинд - Ази номхон далай
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 4 сарын 6

Хотын хүн амын өсөлтийн 86 хувийг Ази, Африк эзэлнэ

НҮБ-аас энэ сард гаргасан “Дэлхийн хотжилтын хүсэл эрмэлзэл” Тайланд 2050 он гэхэд Ази, Африкийн хотын хүн амын өсөлтийн хэмжээ дэлхийн хотын хүн амын нийт өсөлтийн 86 хувийг эзэлнэ гэжээ.

Харин мөн хугацаанд Хятадын хотын хүн ам 341 сая гаруйгаар өсч, хотын хүн амын өсөлт хамгийн түргэн орнуудын хоёрдугаарт бичигдэх аж.

2050 он гэхэд Африкийн хотын хүн ам өнгөрсөн онд 414 сая гаруй байснаа нэмэгдээд 1.2 тэрбум, Азийн хотын хүн амын өсөлт 1.9 тэрбум саяас 3.3 тэрбумд хүрснээр дэлхийн хотын хүн амын нийт өсөлтийн 86 хувийг эзэлнэ. Үүнд хамгийн өсөлттэй орнуудад Энэтхэг, Хятад, Нигери, АНУ, Индонез орж байна гэж НҮБ-ын эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан салбарын тайланд өгүүлжээ.

Хүн амын төвлөрөл нь хотуудын өртгийг бууруулснаар Ази болон Африкийн бүс нутагт боловсрол, нийтийн үйлчилгээ зэрэг салбарт шинэ нөхцөл боломж олгосон. Гэвч хотын иргэдийг ажлаар хангах, орон сууц, эрчим хүч, дэд бүтцийг шийдвэрлэх асар их сорилттой тулгарна гэж тайланд тэмдэглэжээ.

Т.Арьяа
Мэдээний линк: http://world.time.mn/content/10074.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...