Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 5 сарын 4

Орост алан хядах ажиллагаа боллоо

ОХУ-ын Хойд Кавказын Дагестаны нийслэл Махачкала хотод өчигдөр цагдаагийн эргүүлийн  байрны дэргэд хоёр удаа дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн улмаас 13 хүн амиа алдаж, 100 орчим хүн шархдаж эмнэлэгт хүргэгдээд байна.

Амиа алдсан болон шархадсан хүмүүсийн дунд Оросын Дотоодыг хамгаалах яам, Онцгой байдлын яамны ажилтнууд байсан гэж “Интерфакс” агентлаг уламжлав.  Шархадсан хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж байна.

ОХУ-ын Терроризмын эсрэг үндэсний хорооны мэдээлснээр гар хийцийн тэсрэх бодисын хүчин чадал 10 болон 50 кг тротиллын эквивалент байсан аж. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар орон нутгийн хууль хяналтын байгууллага цагдаагийн байрны дэргэд амиа золиослогчид 10 минутын зайтайгаар тэсрэх бөмбөгтэй хоёр автомашиныг дэлбэлжээ.

Халдлага болсон газраас гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүний цогцос олдсон байна. Холбооны аюулгүй байдлын хүчнийхэн болон ОХУ-ын Дотоодыг хамгаалах яамныхан халдлагатай холбоотой байж болзошгүй хүмүүсийг шалгаж эхэлжээ.

Т.Арьяа
Мэдээний линк: http://world.time.mn/content/11779.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...