Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 6 сарын 13

Эрэгтэй эмч нар өндөр цалинтай

АНУ-ын Эмч нарын холбооны сэтгүүлд нийтэлснээс үзвэл эрэгтэй эмч нарын жилийн дундаж цалин эмэгтэй эмч нарынхаас илүү байгаа аж.

Энэ нь 12 мянган ам.доллараар илүү гэсэн үзүүлэлт юм.
Мичиганы Анагаахын их сургуулийн судлаачид эрэгтэй, эмэгтэй эмч нарын боловсрол чадвар, ажиллах цаг, ажилдаа хурдтай хандах байдлаар нь дүгнэлт хийжээ. Судалгааны дарга Решма Жагси “Хүйсийн байдал цалинд нь нөлөөлж байна. Хэдийгээр эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн дийлэнхийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ч эрчүүд өндөр цалин авч байна” гэжээ.

2000-2003 онд 800 эмчийн дунд явуулсан судалгаагаар эрэгтэй, эмэгтэй эмч нарын цалингийн хэмжээ бараг тэнцүү шахуу байсан аж. Гэвч Решма Жагсын ярьснаар сүүлийн жилүүдэд эрэгтэй эмч нар илүү цагаар ажиллаж, илүү цалин авч, тушаал дэвших нь хурдан болсон байна.

Мичиганы Анагаахын их сургуулийн судлаачид 39 настай эмч нарын дунд судалгаа явуулжээ. Судалгааны үр дүнгээр эрэгтэй эмч нарын жилийн дундаж цалин 200.4 мянган ам.доллар бол эмэгтэй эмч нар 167.6 мянган ам.долларын цалин авдаг гэнэ. Зөрүү нь 32.8 мянган ам.доллар. Харин нарийн мэргэжилтэй бол зөрүү нь 17.8 мянга аж. Иймээс энгийн эрэгтэй, эмэгтэй эмч нарын цалингийн зөрүү 12 мянган ам.доллар гэсэн дүгнэлт гарчээ.

Т.Арьяа
Мэдээний линк: http://world.time.mn/content/13899.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...