Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 9 сарын 21

Дауны синдромтой хүү брэндийн нүүр царай боллоо

Эдгэшгүй гэдэг Дауны синдром өвчин туссан Сэб Уайт хүү Их Британийн хүүхдийн хувцасны “Marks & Spencer” брэндийн нүүр царай болжээ.
Инээмсэглэн суух бяцхан хүү тус компанийн хувцсыг өмсөж сурталчилгаанд тоглосон нь тус улсын хүүхдийн брэндийн хувцас үйлдвэрлэлийн түүхэнд байгаагүй сурталчилгаа болсон байна.

1884 онд байгуулагдсан “Marks & Spencer” компанийн гүйцэтгэх захирал Марк Болланд ярихдаа “Бид Дауны синдром өвчтэй хүүхдүүдэд тусалдаг. Сэб Уайтыг сурталчилгаанд тоглуулснаар ийм өвчтэй хүүхдүүдийн тухай нийгэмд бага ч гэсэн эерэг ойлголт төрүүлэх, тэднийг нийгэмшүүлэхэд чиглэсэн” гэж “Телеграф” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Их Британийн Эрүүл мэндийн яамны Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Анн Дуайтс “Бид компаниуд засгийн газраас хамаарахгүйгээр ийм ажил хийж байгааг сайшааж байна. Дауны синдромтой хүүхдүүд бусад хүүхдийн адил байж чадна. Гол нь тэднийг нийгэмшүүлж, бусад хүүхэдтэй ойр байлгаж, гадуурхахгүй байхад л тэд сэтгэлээрээ тэжээгдэж амьдарч чаддаг” гэжээ.

Их Британи бол Дауны синдромтой хүүхдүүдийг асран халамжлах талаар Европт жишиг болсон улс. Тус улс өнгөрсөн онд Дауны синдромтой хүүхдүүдэд 14 сая фунт стерлинг зориулжээ. Энэ мөнгөөр таван хотод ийм өвчтэй хүүхдүүдэд зориулсан сургалтын төв, эмнэлэг, асрамжийн газар байгуулсан байна.

Орчуулагч редактор Д.Түвшинтөр
Мэдээний линк: http://world.time.mn/content/18632.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...