Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 2 сарын 14

Европт уушгины хорт хавдрын өвчлөл нэмэгджээ

Европт хорт хавдраар өвчлөгсдийн тоо аажмаар буурч байгаа ч эмэгтэйчүүдийн дунд уушгины хорт хавдрын өвчлөл нэмэгджээ. Лхагва гаригт гаргасан судалгааны дүн уушгины хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд хөхний хорт хавдраас илүү аюултай өвчин болж хувираад буйг анхааруулжээ.

2013 онд Европын холбооны нийт 27 улсад хорт хавдрын улмаас 1.31 сая хүн амиа алдана гэсэн судалгааг гаргасан байна. Тэдний 737 мянга нь эрчүүд, 576 мянга нь эмэгтэйчүүд байх ажээ. 2009 онд Европын холбооны хэмжээнд хорт хавдрын өвчлөл газар авч байсан үетэй харьцуулахад энэ үзүүлэлт харьцангуй өндөр байгаа юм. Их Британийн Хорт хавдрын судалгааны тойм сэтгүүлд гарсан уг судалгаанд хорт хавдрын өвчлөл эмэгтэйчүүдийн дунд өндөр гарсан байна. Статистик тоо баримтаас харахад 2009 онтой харьцуулахад энэ онд хөхний хорт хавдраар амиа алдагсдын тоо 7 хувиар буурах бол эмэгтэйчүүдийн дунд уушгины хорт хавдраар амиа алдагсдын тоо эсрэгээрээ 7 хувиар нэмэгдэнэ гэсэн байна.

Судалгаанд хамтран ажилласан Италийн Миланы их сургуулийн профессор Карло Ла Веччиа, 1960, 1970-аад оны үед эмэгтэйчүүдийн дунд тамхидалт газар авч байсны улмаас өнөөдөр уушгины хорт хавдраар амиа алдагсдын тоо ихэссэн болохыг хэлжээ. Харин өнөөдөр Европт тамхи татдаг эмэгтэйчүүдийн тоо буурч байгаа тул 2020 он гэхэд уушгины хорт хавдраар амиа алдах хүмүүсийн тоо буурна гэж судлаачид үзэж байна.

Т.Сарангуа

Мэдээний линк: http://world.time.mn/content/24978.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...