Эхлэл - Дэлхий дахинд - Сонин содон
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 7 сарын 2

Дэлхийн хамгийн том барилга ашиглалтад оров

Дэлхийн хамгийн том байгууламж Хятадад ашиглалтад оржээ. Уг барилга нь Сиднейн дуурийн театрын барилгаас 20 дахин, АНУ-ын Пентагоны ордноос гурав дахин том гэсэн үг юм.

Сычуань мужийн Ченду хотын “Шинэ зууны дэлхийн төв” хэмээх аварга байгууламж нь тулгуур баганы тусламжгүйгээр бүтээгдсэн дэлхийн хамгийн том барилгад тооцогдож байгаа аж. Барилгын талбайн хэмжээ 1.76 сая ам метр юм байна.

Төмөр нуруунуудаас бүтсэн шилэн барилгад зочид буудал, дэлгүүр, мөсөн талбай, усан оргилуур, тоглоомын газар гээд олон төрлийн үйлчилгээ бүрджээ.

“Шинэ зууны дэлхийн төв”-ийн барилгын ажил 2010 онд эхэлсэн байна. Барилгын загварыг британи-иракийн архитехтор Заха Хадид боловсруулжээ.

Т.Арьяа

Мэдээний линк: http://world.time.mn/content/31267.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...