Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 7 сарын 28

Галт тэрэгний жолооч өмнө нь хурд хэтрүүлж байжээ

Испанийн баруун хойд нутагт энэ долоо хоногт зорчигч тээврийн галт тэрэг осолдсоны улмаас 78 хүн амиа алдсан билээ. Аймшигт ослын гол буруутан, жолооч Франциско Хосе Гарзон Амо өнөөдрөөс байцаалт өгч эхэлнэ.


Түүний биеийн байдал сайжирч, байцаалт өгөхөд бэлэн болсон гэж орон нутгийн хууль сахиулагчид өчигдөр мэдэгдсэн байна.


Хосе Гарзон нь 190 км цагийн хурдтай давхиж байгаад эргэлт таарахад хурдаа хасч чадалгүй 13 чингэлэг бүхий галт тэргээ осолдуулсан юм. Тэрбээр хурдны тогтоосон хэмжээнээс даруй 2 дахин илүү хурдтай явж байсан нь тогтоогджээ.


30 жил галт тэрэг жолоодсон Хосе Гарзон өмнө нь хурд хэтрүүлж байсан аж. Тэрбээр өнгөрсөн оны гуравдугаар сард галт тэргээ 200 км цаг хүртэл хурдлуулж байсан тухай гэрэл зургаа өөрийн “Facebook”-дээ нийтэлжээ. Хосе Гарзонд ямар ял оногдуулах нь одоогоор тодорхойгүй байна.



Т.Арьяа





Мэдээний линк: http://world.time.mn/content/32323.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...